ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
“Интердесижн” терминал нь Таны тээвэрлэгдэн ирсэн ачаа барааг гаалийн хяналт, шалгалт стандартыг хангасан 16600 м2 талбайд хүлээн авах бөгөөд нэг ээлжинд 1000 чингэлэг хүлээн авч боловсруулалт хийх хүчин чадалтай. Манай терминалд 50 тоннын даацтай гүүрэн кран 1, 10 тоннын даацтай гүүрэн кран 1, 25 тоннын автокран 1, цахилгаан жин, 3,5 тоннын сэрээт ачигч 2, хүнд даацын автомашин 2, өндөрлөсөн тавцан, саравч бүхий гаалийн түр агуулах бий.
Тус терминал мөн нэг ээлжинд 40 вагон хүлээн авах дагнасан хэрэглээний 877 м урт 3 салаа төмөр замтай. Нэгдүгээр зам нь ачаа бараа шууд буулгах өндөрлөсөн тавцантай бол хоёрдугаар зам нь 2 талдаа гаалийн баталгаат агуулахтай, ачааг шууд агуулах руу оруулах зориулалтын өндөрлөсөн тавцантай. Харин гуравдугаар зам нь битүү вагоноор ирсэн ачааг буулгах зориулалттай вагоны багтаамжтай. 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камераар бүрэн тоноглогдсон гаалийн хяналтын бүсэд танд түргэн шуурхай үйлчилнэ.
Байршлын хувьд манай терминал Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах үйлдвэрлэлийн төвлөрсөн бүсэд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар төмөр замын Толгойт өртөөнөөс 4 км зайд байрладаг. Терминалын талбайн нийт хэмжээ 9,3 га бөгөөд нэг удаад экспорт, импортын 1000 чингэлэг хүлээн авах, хадгалах хүчин чадалтай. Мөн терминалын байршлын хувьд баруун зүгээс ирж буй манай үйлчлүүлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын ТИР горимоор хүлээн авахад тохиромжтой, хотын замын хөдөлгөөний түгжрэлд орж хугацаа алдахгүй байх, Гааль, мэргэжлийн хяналтын нэг цэгийн үйлчилгээтэй, өөрийн тоног төхөөрөмж сайтай зэрэг нь гадаадын жолооч нар болон ачаа бараа хүлээн авагч дотоодын үйлчлүүлэгчдэд таатай нөхцөл болдог зэрэг олон давуу талтай.
Нэг цэгийн үйлчилгээнээс та бүхэн логистиктой холбоотой бүхий л төрлийн үйлчилгээг авах боломжтой бөгөөд үүнд:
– Ачаа барааг ачих болон буулгах
– Хүссэн газартаа хүргүүлэх
– Гаалийн хяналтанд хадгалах
– Банк, санхүүгийн үйлчилгээ авах
– Агуулахын үйлчилгээ
– Гаалийн үйлчилгээ
– Гаалийн мэдүүлэг
– Мэргэжлийн хяналт багтаж байна.