БИДНИЙ ТУХАЙ
Манай компани нь 2007 онд байгуулагдаж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/-аас төмөр замаар “Дамжин өнгөрөх ачаа, олон улсын тусламж төслийн ачаа, реэкспорт, экспорт, импортын ачаа, дотоод болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа”-г өөрийн өмчлөлийн терминал дээр хүлээн авч, боловсруулалт хийх тусгай зөвшөөрлийг 2008 онд анх авч, олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн. Бид үйлчлүүлэгч та бүхэнд таатай нөхцөлд, хамгийн богино хугацаанд хамгийн хямд үнээр тээвэрлэлтийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ.
Манай компани нь нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8,13 га талбай эзэмшин, Улаанбаатар хотын хойд, баруун, өмнө зүгийн автозамын уулзварт, УБТЗ-ын Толгойт өртөөнөөс 4 км зайд байрладаг. Гэрэлтүүлэг, камержуулалт, гэрээт харуул хамгаалалтай, 16,600м2 бетонон талбай, 10 болон 50 тн-ын козловий /ямаан/ кран, цахилгаан жин, 3.5 тн-ын сэрээт ачигч 3, 25 тн-ын автокран 1, хүнд даацын автомашин 2, өндөрлөсөн тавцан, саравч бүхий гаалийн хяналтын бүс, төвийн дулаанд холбогдсон, зохиомол гэрэлтүүлэг, IP камержуулалттай 2415 м2 гаалийн баталгаат агуулахтай. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, банкны салбар, тээвэр зуучийн мэдүүлэгчид болон харилцагчдын ажиллах, үйлчлүүлэх ая тухыг хангасан кофешоптой нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулж байна.
АЛСЫН ХАРАА
Бүх төрлийн тээвэрлэлтийг төвлөрүүлсэн, цаг хугацааг хэмнэсэн, цогц үйлчилгээтэй байгууллага болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх зэргийн тээвэр логистикийн терминал болно.
ЗОРИЛГО: IDL логистик төвийг олон улсын жишигт хүрсэн тээвэр логистикийн төв болон хөгжүүлэх улмаар тээвэр зуучлал, үйлдвэр худалдаа, үйлчилгээний нэгдсэн цогц үйлчилгээ бүхий төв болгосноор компанийн санхүү, эдийн засаг, үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал мөн.
IDL ЛОГИСТИК ТӨВИЙН ЗОРИЛТУУД:
• Олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагааг эрчимжүүлэх
• Транзит тээврийн үйл ажиллагаа эрхлэх
• Үйлчилгээний чанар, хүртээмж, үр өгөөжийг дээшлүүлэх
• Техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
• Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламжуудыг засч сайжруулах, нэмэгдүүлэх
• Хүний нөөцийн бодлогыг тогтвортой хөгжүүлэх, чадавхыг сайжруулах, чадваржуулах
• Шинэ техник, технологи нэвтрүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:
Олон улсын автозам болон төмөр замын, эрчим хүч, ус хангамж, мэдээлэл технологийн дэд бүтэц сайтай хөгжил бүхий зангилаа, Улсын нийслэлд хамгийн тохиромжтой байрлалтай терминалын аж ахуй, гааль, мэргэжлийн хяналт,банкны нэг цэгийн үйлчилгээ зэрэг давуу талуудаа ашиглан:
1. Олон улсын тээвэр зуучлал
2. Ачих, буулгах, тээвэрлэх үйлчилгээ
3. Агуулахын хадгалах үйлчилгээ
гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн хөгжүүлж, компанийн үйлчилгээний болон эдийн засаг, санхүүгийн хөгжлийг шилдэг тэргүүний аж ахуй нэгжийн байр сууринд баттай зогсоож чадах явдал юм.
Логистикийн сүлжээнд оролцогчдын бүх техник технологи, эдийн засгийн хоорондын хамаарлыг хангах нь ачаа үүсгэгч, ачаа шингээгч, зуучлагч, тээвэрлэгч байгууллагуудын хоорондын уялдаа холбоог нэг түвшинд ойртуулах, хамгийн тааламжтай тариф мөрдүүлэх, тээврийн төрөл хоорондын уялдаа холбоог хангах, оновчтой маршрутын тогтолцоог бий болгох явдал юм.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ:
• Ачаа тээвэрлэлтийн оновчтой зардлын бүтцийг байнга эрэлхийлж ажиллах
• Тээврийн хэрэгслийн даац, багтаамжийг бүрэн ашиглах
• Ачаа ачих, буулгах ажлыг хөнгөвчлөх,
• Тээвэрлэлтийн хугацааг богиносгох
• Тээврийн нэгдсэн систем хоорондын уялдаа холбоог хангах
• Сав, баглаа, боодлын стандартыг мөрдөх
• Ачаа барааны аюулгүй байдлыг хангах
• Ачаа барааг хугацаанд нь хүргэх
• Тээвэр логистикийн төвүүдийн хоорондын харилцан уялдаа холбоо хамаарлыг судлах
• Нэгдсэн мэдээллийн систем зэрэг болно.
Аливаа үйл ажиллагаа нь шинжлэх ухаан, техникийн дэвшил, дэвшилтэт технологид тулгуурласан байна. Материалын урсгалыг логистик хандлагаар оновчтой, үр ашигтай зохион байгуулахад орчин үеийн өндөр бүтээмжтэй, дэвшилтэт тоног төхөөрөмж, мэдээллийн найдвартай систем хэрэглэнэ.
ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛСНЭЭР:
• Тээврийн менежерүүдийн мэргэжил, хэлнийн мэдлэг, ажлын ур чадварыг сайжруулснаар ачааны урсгалын хэмжээ нэмэгдэнэ.
• Ачааны урсгалын хэмжээ нэмэгдсэнээр орлого нэмэгдэнэ.
• Хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж, үйлдвэрлэлийн хүчин чадал, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэнээр ажилагсдын цалин хөлс нэмэгдэнэ.
• Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд ноогдох зардал буурснаар бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ буурна.
• Тээврийн нэгдсэн систем бүрэлдсэний үндсэн дээр тээврийн төрлүүдийн уялдаа холбоо оновчтой болно.
• Бараа бүтээгдэхүүний түгээлт боловсронгуй болно.