БИДНИЙ ТУХАЙ

Интердесижн 2007 онд байгуулагдаж, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам /хуучин нэрээр/-аас төмөр замаар “Дамжин өнгөрөх ачаа, олон улсын тусламж төслийн ачаа, реэкспорт, экспорт, импортын ачаа, дотоод болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа”-г өөрийн өмчлөлийн терминал дээр хүлээн авч, боловсруулалт хийх тусгай зөвшөөрлийг 2008 онд анх авч, олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн. Бид үйлчлүүлэгч та бүхэнд таатай нөхцөлд, хамгийн богино хугацаанд хамгийн хямд үнээр тээвэрлэлтийн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ. 

Манай компани нь нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 8,13 га талбай эзэмшин, Улаанбаатар хотын хойд, баруун, өмнө зүгийн  автозамын уулзварт, УБТЗ-ын Толгойт өртөөнөөс 4 км зайд байрладаг. Гэрэлтүүлэг, камержуулалт, гэрээт харуул хамгаалалтай, 16,600м2 бетонон талбай, 10 болон 50 тн-ын козловой /ямаан/ кран, цахилгаан жин, 3.5 тн-ын сэрээт ачигч 3, 25 тн-ын автокран 1, хүнд даацын автомашин 2, өндөрлөсөн тавцан, саравч  бүхий гаалийн хяналтын бүс, төвийн дулаанд холбогдсон, зохиомол гэрэлтүүлэг, IP камержуулалттай 2415 м2 гаалийн баталгаат агуулахтай. Гааль, мэргэжлийн хяналтын байгууллага, банкны салбар, тээвэр зуучийн мэдүүлэгчид болон харилцагчдын ажиллах, үйлчлүүлэх ая тухыг хангасан кофе шоптой нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулж байна.

АЛСЫН ХАРАА

Бүх төрлийн тээвэрлэлтийг төвлөрүүлсэн, цаг хугацааг хэмнэсэн, цогц үйлчилгээтэй байгууллага болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Харилцагчдын хүсэл сонирхолд нийцсэн чанартай, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэх зэргийн тээвэр логистикийн терминал болно.


Цааш Унших

ТЕРМИНАЛ болон ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС

“Интердесижн” терминал нь Таны тээвэрлэгдэн ирсэн ачаа барааг гаалийн хяналт, шалгалт стандартыг хангасан 16600 м2 талбайд хүлээн авах бөгөөд нэг ээлжинд 1000 чингэлэг хүлээн авч боловсруулалт хийх хүчин чадалтай. Манай терминалд 50 тоннын даацтай гүүрэн кран 1, 10 тоннын даацтай гүүрэн кран 1, 25 тоннын автокран 1, цахилгаан жин, 3,5 тоннын сэрээт ачигч 2, хүнд даацын автомашин 2, өндөрлөсөн тавцан, саравч бүхий гаалийн түр агуулах бий.


Цааш Унших

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Олон улсын автозам болон төмөр замын, эрчим хүч, ус хангамж, мэдээлэл технологийн дэд бүтэц сайтай хөгжил бүхий зангилаа, Улсын нийслэлд хамгийн тохиромжтой байрлалтай терминалын аж ахуй, гааль, мэргэжлийн хяналт,банкны нэг цэгийн үйлчилгээ зэрэг давуу талуудаа ашиглан:

1. Олон улсын тээвэр зуучлал

2. Ачих, буулгах, тээвэрлэх үйлчилгээ

3. Агуулахын хадгалах үйлчилгээ үзүүлж байна

Терминалын
Үйлчилгээ


Linkedin


Twitter


Instagram


Facebook

Олон Улсын болоод Дотоодын
Тээвэр Зуучийн Үйлчилгээ


Linkedin


Twitter


Instagram


Facebook

Төрөл бүрийн
Агуулахын Үйлчилгээ


Linkedin


Twitter


Instagram


Facebook

Interested? Find out more about our services!

ҮЙЛЧИЛГЭЭ


ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗЭХ